Зохиогч: Эрхэм админ

“Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа иогчин болжээ. Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн завсарлага аваад байгаа тэрээр өөрийн бие сэтгэлзүйдээ зориулж иог хийдэг болсон байна. Тэрээр охидынхоо хамт хийдэг бөгөөд үүндээ ч таашаал, талархалтай байгаагаа ойр дотныхондоо өгүүлдэг болсон гэнэ. Дуучин бүсгүйн хувьд энэ жил 51 настай. Тvvний аав нь монгол, ээж нь якут гэдгийг бид сайн мэднэ. Зөвлөлтийн есдvгээр сургууль төгссөн поп хатагтай маань орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч дажгүй сайн ярьчихдаг. Бяцхан нууц дэлгэхэд тvvнийг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн хочилдог байв. Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа биеийн тамир, химийн хичээлд муу байсан гэдэг. Поп хатагтай…

Read More

“Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар уламжлалт хоолны контент явуулж олонд танигдсан Т.Ананда өөрөөсөө 14 насаар ах дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ханилж хоёр охин төрүүлж өгсөн. Дуулиан шуугиантай салалтаа нэг бус удаа зарлаж байсан тэд өнгөрсөн өвлөөс тусдаа амьдарч буй. Тэгвэл Т.Ананда өдгөө өөрийн төрүүлсэн гурван охины хамт амьдарч байна. Тэрээр анхны нөхрөөсөө Халиун хэмээх охинтой бөгөөд охин нь энэ жил дунд сургуулийн сурагч болсон тул дэргэдээ авчээ.

Read More

Надад гулдмай алт байсан бол би тэгэх байлаа, ингэх байлаа гэж найзууд хоорондоо хөөрөлдөх үе байдаг. Эцэст нь мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ гээд санаа алдан энэ сэдэв дуусдаг. Хүний энэ сэдэл нь богино хугацаанд амар хялбар аргаар мөнгө олох шийдвэр рүү байнга түлхдэг. Нөгөө талдаа баялгийн хуваарилалт сүүлийн 100 жил цалингийн орлогоос хамааралтай ажилчин ангид дэндүү халтай туслаа. Энэ мэт муу хөрсөн дээр ямар зэрлэг ургав? Фонзи схем, сүлжээний бизнес, койн, урамшууллын систем цэцэглэв. Тиймээс иргэн, хөрөнгө оруулагч та сайн судалсны үндсэн дээр хөрөнгөө хийх нь зүйтэй. Дараах бичвэрийг койн хэмээх зүйлийн талаар энгийнээр ойлгуулах үүднээс бичлээ. ХАЛДВАР…

Read More

Хөгжилтэй, хөөрхөн бүсгүй Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс андахгүй. Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм. Э.Пүрэвжаргалын нөхрийг А.Нямдаваа гэдэг хувиараа бизнес эрхэлдэг залуу байдаг. Тэд хамтын амьдралаа эхлүүлээд 9 жил болж буй бөгөөд 2016 онд гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэр нөхөр болжээ. Э.Нямдаваа, Э.Пүрэвжаргал нар дундаасаа нэг хүүтэй.m

Read More

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын хөшөөний ардын газрыг хашаалаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин өнгөрсөн зун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар эзэмших эрхийг нь цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Нара буюу М.Нарантуяа тухайн барилгын ажил явагдаж байгаа Жуковын талбайн хажуу талаас мэдээлэл хийв. Тэрээр “Жуковын Талбайн эргэн тойронд!!! Хүүхэд байхаасаа эхлэн үргэлж Мандухай Цэцэн Хатанаар төсөөлж шүтэж биширч ирсэн Сувд гуайг!!! Амандаа алтан халбага зууж төрсөн энэ хүнд Монголын ард түмэн насаар нь л хүндлэн дээдэлж ирсэн шиг!!! Харин түмний хүндлэл хайр багадаад Саран Ээж гэх холбоо нийгэмлэг нэрийдлээр хөшөө суврага барина гэж ард түмний газрыг алдар нэрээрээ…

Read More

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 91 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 16.538 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 229 объектын 56.349 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 2 цэгт хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй байна. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 3 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна. Аюултай хог хаягдал: Улаанбаатар…

Read More

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 9 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. ХХААХҮ-ийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд таниулах, сурталчлах зорилготой уг арга хэмжээ нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын 400 орчим аж ахуйн нэгж оролцоно. Уг арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулагдах бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгч танд үйлдвэрийн үнээр санал болгох юм. Та бүхэн энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.

Read More

Баян хүний бааш олдохгүй гэдэг шиг баячуудын хүүхдүүд сүүлийн үед намрын налгар өдрүүдийг ашиглан, нисдэг тэргээр зугаалдаг болжээ. Өнгөрсөн наадмын үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван, эхнэр Э.Золзаяатайгаа нисдэг тэргээр зугаалж Хөвсгөл далайг тэнгэр дээрээс нь тольдож шуугиан тарьсан. Түүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах, түүний загвар өмсөгч гэргий Г.Оюунгэрэл нар нисдэг тэргээр Эрдэнэтийг зорих замаараа Өвөрхангай, Архангайд саатсанаа гайхуулж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр “Магнай трейд”-ын Р.Ганзоригын хүү Г.Дашням нисдэг тэргээр зугаалж буйгаа цахим хуудаснаа нийтлэжээ. Түүнээс УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн охин Ганзаяа дутсангүй. Тэрээр өөрийгөө “тэрбумтан” гэж нэрлээд буй бүжигчин Төөгөө гэх найз залуутайгаа…

Read More

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Монгол улсын үндэсний бөхийн аварга Э.Оюунболд сүүлийн хэдэн жил “бартаатай” байгаа. Салбарынхандаа гадуурхагдах болсон түүний “ноёны бөх” гэж хочлох хүн олон. Түүнийг дэмжигсэд, улаан фенүүд нь ч тоймгүй их. Тухайлбал, хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай түүнийг хэзээд дэмжиж буйгаа илэрхийлдэг. Тэгвэл улсын аварга Э.Оюунболд өөрийнхөө “улаан фен” гэгддэг жүжигчин Г.Алтаншагайд эзэн Чингис хааныг билэгдсэн дурсгалын гарын бэлгээ бэлэглэсэн байна. Тэдний хувьд хэн хэн нь их хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн “хүүхдүүд”.

Read More

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Read More