Өдгөө 100 жилийн нүүрээ үзэж буй цагдаад гэрэлтэй гэгээтэй сайн тал ч байна, муу муухай харагдуулдаг тал ч байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг дарга нар буюу хурандаа нар л 100 жилийн түүхтэй энэ салбарыг муухай харагдуулж байна гэвэл эндүүрэл. Хурандаа цолонд хүрэх болоогүй цагдаагийн алба хаагч залуус гэр бүлээрээ цагдаагийн албыг гутаан доромжилсоор байгаа юм. Тэдний нэг нь Ч.Ойдов болон М.Мөнхшүр нар. Нөхөр Ч.Ойдов нь Монголын цагдааг хэрхэн шившиглэв? -Монголын цагдаагийн түүхэнд ТАВАН УДАА ХАХУУЛЬ авсан хүн байхгүй- Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүй-цагдаагийн ажил мэргэжилтэй, хэрэгт…
Зохиогч: Эрхэм админ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр өнөөдөр ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж, аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна. Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа. Зүүн…
Уянгалаг хоолой, гоо төрхөөрөө ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин бол Р.Лхамаа. Цагтаа энэ бүсгүйн ард поп хатагтай Б.Сарантуяа вокал хийдэг байсан нь “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж байх үеийнх. Түүнийг илүү уянгалаг хоолойтой хэмээн гоцлол дуучнаар дуулуулдаг байсан гэдэг. Гэвч урлаг, уран сайхнаас гадна боловсрол, мэдлэгийг ч эрхэмлэн үздэг хатагтай Р.Лхамаа нэг л өдөр тайзнаасаа холдож, хилийн чанад руу хүлгийн жолоо залсан нь оюундаа хөрөнгө оруулахаар шийдсэнтэй нь холбоотой. Дуучид дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогдох Р.Лхамаа хатагтай Арабын Эмиратийн алдартай хотуудын нэг Дубайд үндэсний томоохон барилгын компанийн санхүүгийн хэлтэст…
“Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчид байдгын нэг нь яах аргагүй Отгонтуяа хэмээн чадварлаг, авъяаслаг бүсгүй билээ. Түүний овогийг Базаргүр гэдэг. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг давна. “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Галзуу зугаалга”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээсэн. Тэгвэл тэрээр сүүлийн үед Эмоци хамтлагт урилгаар тоглож байгаагаа илэрхийлэх болсон. Тэгвэл тус хамтлагтаа бүр мөсөн шингэсэн бололтой. Хамтлагийн хүргэнүүдийг танилцуулах үеэр түүний ханийн нэр “цохиж явах” нь тэр. Ташрамд дуулгахад, жүжигчин бүсгүй өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж “Алдарт эх”…
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр анхны нислэгээ Улаанбаатар-Токио чиглэлд үйлдсэн. Нийслэл Улаанбаатар хотоос 50 гаруй километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан энэхүү нисэх буудал нь Монголын шинэ үеийн зуун жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байгаа. Уг нисэх буудлыг 10-аад жилийн хугацаанд барьж байгуулсан бөгөөд нийт зардал нь 650 сая ам.долларт хүрээд буй. Тэгвэл нээлтээ хийгээд хоёрхон сарын нүүр үзэж буй тус нисэх буудлын зарим хэсэгт эвдрэл гэмтэл үүсч байгаа талаар нэгэн иргэн цахим хуудаснаа байршуулжээ.
“Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагч” чуулга уулзалтад оролцож буй “Буян”-гын Жаргалсайхан Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаярт “мангастуу л ж ” явсныг нь сануулав. Учир нь ноён Жаргалсайхан чуулганы үеэр үе хэлэх үедээ хугацаагаа хэтрүүлжээ. Түүнд хэлэх үгнийхээ хугацааг хэтрүүлснийг хоёр удаа сануулсан Ө.Золбаярт хандаж “ Ингэж байгаад надад мангасдуулса н удаа бий байхаа” хэмээн сүрдүүлэ х сануулах хоёрын завсар хэлжээ. Өнгөрсөн удаад буюу 2016 онд “Ийгл Ньюс” телевизийн ярилцлагын цагаар “Буян”-гийн Б.Жаргалсайхан оролцох ёстой байсан ч цагаасаа хоцорч ирсэн байдаг. Эфирийн цаг давж оролцуулах боломжгүй болсон сэтгүүлч Ө.Золбаяр Б.Жаргалсайханыг студийг чөлөөлөхийг хүссэнээр тэд хэсэг маргалдсан юм. Б.Жаргалсайхан сэтгүүлч Ө.Золбаярыг…
Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг танихгүй хүн ховор. Монгол HD телевизийн “Өглөө” хөтөлбөрийг хөтөлдөг байсан тэрээр 2019 оны эхээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хоёр ч хүүхэдтэй байсныг түүний хөөрхөн гэргий Долгорцэрэн цахим хуудаснаа дэлгэж, багагүй шуугиан тарьж байв. Тэгвэл Долгорцэрэн бүсгүй нөхрийнхөө гэр бүлээс гадуурх асуудлыг уучилж, хамтран амьдарч байна. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй юм. Д.Бум-Очирын хувьд уг явдлаас хойш олны өмнө гарахаас аль болох зайлсхийх болсон. Тэрбээр Монголын ШУА-д хэл бичгийн ухааны…
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд короновирус цар тахлын улмаас хөл хорио тогтоож, улмаар цөөнгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсч, зарим нь хаалгаа барьсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” уулзалт болж байна. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эдийн засагчдыг нэг дор цуглуулсан энэ уулзалтын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүсэл байвал цементэн дээр ч цэцэг ургуулж болдог” хэмээн хэлжээ. Түүний энэ үг олны эгдүүцлийг төрүүлсэн байна. Учир нь өнгөрсөн цар тахлын үеэр манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад учраад буй энэ эдийн засгийн уналт…
Хошин урлагийн “Эмоци” хамтлагийнхан өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Айлын хоол буудъя” лайвыг хийж, үзэгчдэд хүргэх болсон. Өнгөрсөн долоо хоногт захиалгын хоолоор зочдоо дайлдаг Positiv Mongolia влогийн Түвшинбаяр, Дөлгөөн нарынхаар зочилсон бол энэ удаад “Монгол нохойн чарга”-аараа алдаршсан Х.Түвшинжаргал, Б.Энхмаа нарынхаар зочилж, шинэ барьсан байшин болон тэдний эрхэлдэг бизнесийг үзэгчдэд сонирхуулжээ. Орчин үеийн монгол залуу гэр бүлийн гэр бүлээ авч явах ухаан болон бусад зүйлийн талаар тэд ярилцсан юм. Эх орондоо адал явдалт “Экстрим” спорт аяллын анхдагч болж гадаад дотоодын жуулчид, адал явдалд дурлагч, сонирхогчдын анхаарлыг татах болсон “Тэрэлж-Жаргал” компанийг удирддаг тэд зундаа морин аялал, өвөлдөө хаски үүлдэрийн нохойгоор бизнесээ…
Universe best songs шоунаас төрсөн дуучин Соёмбо өдгөө цагаан хоолны ресторан ажлуулж буй. Тэрээр үүнийхээ хажууаар иогоор хичээллэж буй тэрээр сүүлийн үед инстграм хуудаснаа найзуудтайгаа лайваар уулздаг болсон. Өөрийнхөө үзэл бодол, сонголтдоо үнэнч тэрээр намар цагийн стилиэ гайхуулсан байна. Түүний хувьд дуучин К.Номинжинтэй багагүй хугацаанд үерхэж байсан тухай мэдээлэл байдаг. Гэвч тэрээр бэлгийн өөр чиг хандлагатай гэдгээ үргэлж илэрхийлдэг.