Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг эрүүгийн цагдаагийнхан тогтоосон.
Тэгвэл хоёр дахь өдрөө шvvгдэж буй тэдний төрх манай папарацийн дунд өртлөө.
Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяр жишимгүй зогсож байсан бол түүний гэргий зохиолын дуучин, МУГЖ Т.Баясгалан олноос нүүрээ нууж суугаа нь гэрэл зургийн дуранд өртжээ.
Өөрийгөө хамгийн баян эмэгтэй болно хэмээн тодорхойлдог дуучин Т.Баясгалан нэгэн цагт “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэгтэй, “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн явсан бөгөөд Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө нэртэй ТББ байгуулж байсан чадварлаг ч адтай нэгэн.
Мөн арав гаруй компанийн хувьцаа эзэмшдэг нөхөр нь дуучин гэргийдээ олон зуун саяын үнэтэй зочид буудал, эмэгтэйчүүдийн эмнэлэг бэлэглэж байсан гэдэг.
Ташрамд дуулгахад, Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг Эрvvгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /3алилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа юм.