Кино урлагийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Р.Анхням хэзээнээс ухаалаг бүсгүй гэдгээ өөрийн үзэл бодлоороо илэрхийлдэг. Тэрээр мөнх биш энэ амьдралд аав ээжийгээ анхаарч, халамжилж байхыг үе тэнгийнхэн болон дүү нартаа захижээ.
Тэрбээр “Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орноо.
Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо.
Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм. Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид.
Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай. Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэмшингүй шүү дээ. Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүрлүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай.
Энэ чинь л буян шүү. Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ” гэсэн байна.