Жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо. Хүмүүс түүнийг “Тютю” киноны балетчин бүсгүйн дүрээр тун сайн мэднэ. Үүнээс үүдэн түүнийг балетчин бүсгүй хэмээн ихэнх хүмүүс боддог.
Харин тэрээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгссөн нэгэн юм. Эх орондоо ирээд загварыг чиглэлээр ажиллах болсон тэрээр тэр бүр уран бүтээлд оролцоод байдаггүй. Харин зохиолч Шүүдэрцэцэгийн “Хотулан гүнж” кинонд тоглосон билээ.
Авьяас чадвар, гоо үзэсгэлэнг төгс бүрдүүлсэн сайхан бүсгүй Цэрэндолгор хөгжмийн зохиолч Л.Балхжавын бага хүүтэй гэрлэж, нэг хүүхэд төрүүлсэн. Гэвч тэрээр бие галбир, гоо үзэсгэлэнгээ алдаагүй. Харин ч улам өнгө зүс нэмж, реклам сурталчилгааны саналыг ихээр хүлээж авах болсон гэдэг.
Түүний гадаад төрх хэдийнэ алдарт Холливиудын кино оддыг санагдуулж байгааг онцлох нь зүйтэй. Дипломатч нөхөртэй жүжигчин бүсгүй гадаад төрх, донж хэв маягаараа хэдийнээ мөрөөдлөө биелүүлжээ.