Монголын загварын бүсгүйчүүдээс илүү шинэлэг, содон хувцасладаг хүн бол УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн гэргий Э.Туул.
Өөрөө дизайнер мэргэжилтэй, гоолиг турьхан биетэй тэрээр үүнийгээ давуу байдал болгон ашиглаж, шинэ загвар бүрээ өөр дээрээ туршдаг. Энэ удаад тэрээр биеийн тамирын өвөрмөц хослолын шинэ загварыг туршжээ. Гоолиг бэлхүүстэй, том хөхтэй бүсгүйчүүдийн сонголт байх болно гэдэгт тэрээр итгэлтэй байгаа аж.
Э.Туул хатагтай тээр нэгэн жилийн наадмаар өөрийн үүсгэн байгуулсан “Хайрын хурим” салоны “Хатад” загварын дээлийг анхлан өмсөж, бүсгүйчүүдийн дунд тус загвараа трэнд болгож байсан түүхтэй.
Тэрбээр, хувцас загварт сонирхолтойгоос гадна “Ориго” тахианы үйлдвэрийг гардан удирддаг хүчирхэг хатагтай.

