Монголын хамгийн царайлаг лам гэгддэг VII Наробанчин гэгээнтэн буюу Баянмөнхийн Цэдэн-Иш гэх энэ лам залуу олны анхаарлыг өөртөө ихээхэн татдаг.
Лам болох нь бүү хэл, дуучин юм уу фото модель баймаар төрхтэй энэ залуу өдгөө 30 нас хүрч буй юм.
Гэгээнтэн сүсэгтэн олонд танигдахын сацуу цархай төрх, стиллэг байдал нь олон залуу охидын анхаарлыг татах болсон байна. Тэрээр гадаад дотоодод ихэвчлэн хурал чуулганд явахдаа хувцас гоёлоо авчирдаг гэнэ лээ. Харин сүсэгтэн олонтой уулзахдаа гар хийцийн чамин гутал, дээл бүсээрээ гангарах дуртай ажээ.
Хэзээнээс цэвэрхэн сайхнаараа гайхагдаж буй Нора банчэн гэгээнтний хойд дүр болох Б.Цэдэн-Иш Завхан аймгийн Отгон сумаас гаралтай.
Гэхдээ бага балчираасаа эцэг эхээ даган хотод ирж, Баянхошууны 105-р дунд сургуулийг дүүргэсэн гэдэг. Бага, идэр насаар Баянхошуунд өнгөрүүлсөн түүний ээжийг Содном гэдэг эмзүйч мэргэжилтэй даруухан бүсгүй байдаг аж. Эхээс хоёул төрсөн Б.Цэдэн-Ишийг дунд сургуульд байхад нь нутгийн лам ах нь дэргэдээ авч ном зааснаар Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наробанчин хувилгааны долдугаар хойд дүрээр тодрох эхлэлийг тавьсан гэдэг.
Түүнийг 2014 оны 10 сарын 9-ний билэгт сайн өдөр тодорч, Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц батламжлан өргөмжилж байв.