Монгол-Энэтхэгийн найрамдлын харилцааг илүү зузаатгах үүднээс өчигдөр Blue sky зочид буудалд “Indian fashion& saree show”-2022 шоу болжээ.

Энэтхэгийн үндэсний хувцас сарегийн онцлог хэв маягийг харуулсан тус шоунд монголын нэр хүндтэй моделиуд, миссүүд оролцсон байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазарын гэргий Ч.Мичидмаа урилгаар очиж үзэн таалан соёрхжээ.
Хацар гоо монгол бүсгүйчүүдэд саре хэрхэн зохимжтой харагдаж байгааг сонирхуулж байна.

Сонирхуулахад, нэг сарег бүтээхэд 6 метр урт даавуу хэрэглэдэг гэнэ шүү.


