Урлагийн ертөнцөд өөрийн авьяас, сээтгэнүүр зангаараа өөрийгөө тодорхойлдог бүсгүй бол хийлч Дээгий. Өдгөө 40 насны босго алхсан тэрбээр эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч нэгэн. 
Хоёр ч удаа гадаад эртэй амьдрал зохиож үзсэн тэрбээр сүүлийнхээ сонголтыг өөрөөсөө 10-аад насаар дүү монгол залуу дээр тогтоод буй. Өөрийн мэдрэмжээ хэнээс ч ичиж нуулгүй хэлчихдэг тэрээр өнөөдөр шоудах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, “шоудмаар бол дуудаарай” хэмээн цахим хуудаснаа онцолжээ.
Хэзээнээс романтик эмоцитой түүнд цастай угтсан, агаар цэнгэг энэ өдөр шоудмаар хүслийг нь төрүүлсэн бололтой.


