Загварын ертөнцөд үнэнч яваа моделиудын нэг бол топ модель Пүрэвдулам. Хорьж болдоггүй 20-хон насандаа “алтны магнет” Мянганбаярын бага эхнэрээр сонгогдож, охиныг нь төрүүлж явсан тэрээр өсвөр насны охидод үнэтэй зөвлөгөө өгчээ.
Өдгөө 33 настай тэрбээр “Жингээ хоолоор хасна гээд огт хөдөлгөөн хийхгүй байж болохгүй.Сургалтад ирдэг зарим хүүхдүүд хөдөлгөөн огт хийдэггүй болохоор хөшинг ихтэй, бөгтийж эхэлсэн нь анзаарагддаг. Өөрт таалагдсан тохирсон спортоос аль нэгийг нь түлхүү тууштай, хичээллэх хэрэгтэй. Зөвхөн жин хасахаас илүү эрүүл мэнд хамгийн чухал шүү. Зөв цагт зөв хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал. Багаасаа жин хасах нэмэлт бүтээгдэхүүн, эм бэлдмэл бүү хэрэглээрэй” гэжээ.


