Урлагийн ертөнцөөс олноо танигдсан дуучин МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин МУГЖ М.Баярмагнай нар санаа нийлдэг “хуурай” ах дүүс. Хэн хэнийхээ амжилт бүтээл, авьяасаар бахархадаг тэд “Инээдмийн баяр”-ын энэ өдөр өөрсдийн цахим хуудаснаа ийм зургаар мэндчилжээ.
Тэдний хувьд “Худлаа хүмүүсийн өөдөөс өөрийг нь өрөвдөж инээе
Зовлонгийн өөдөөс удахгүй сайхан болно гэж жаргалтай гэгч нь инээе
Ганцаардалын өөдөөс олонтойгоо инээе
Нийгмийн хар бараан бүхний өөдөөс гэгээлэгээр инээе
Хуурамч бүхний өөдөөс үнэн сэтгэлээсээ инээе” гэсэн уриатай амьдардаг гэсэн шүү.

