Дуучин А.Хшигдалай жүжигчин О.Мөнхдалайтай үерхэж нөхөрлөөд хоёр гурван жилийн нүүр үзэж байгаа. Гэр бүлээрээ шахуу МАН-д зүтгэж байгаа тэдний хувьд сүүлийн үед тун чиг аз жаргалтай байгаа гэнэ шүү.

Хөдөлмөрч, дайчин бүсгүйн хамаарал бүхий этгээд өмнө нь амьдралтай, гурван хүүхэдтэй болохоор тэр үү хосууд хүүхэдтэй болох гэж яараагүй гэх яриа байдаг. Харин ойрын найзуудынх нь хэлж байгаагаар хоёр Далай хүүхэдтэй болохгэж байсан ч алдаж байсан гэх яриа бас бий.
За дээрх хувилбар бүхий яриануудын аль нь ч үнэн бай хосуудын хувьд өдгөө хайр сэтгэлийнхээ баталгаа болсон хүүхдээ хоног тоолон хүлээж байгаа ажээ. Тодруулбал дуучин А.Хишигдалай хөл хүнд болсон бөгөөд энэхүү мэдээллээ ихэд нууцалж байгаа гэнэ шүү.
29 насныхаа гал дөлөөр бадарч яваа дуучин бүсгүй тэгэхээр 30 насны босгон дээр ээж болох нь ээ…
А.Хишигдалайгийн хувьд анхны хүүхэд бол жүжигчин О.Мөнхдалайгийн хувьд дөрөв дахь хүүхэд нь удахгүй төрөх нь ээ…
Мэдээ хуулбарлахыг хориглоно


