DOZ энтэртайментийн найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнг танихгүй хүн ховор. Дооёо нэрээрээ урлагийнхан, үзэгчдэд хүндлэгддэг тэрбээр 1975 онд төрсөн нэгэн.
Цагтаа Улаанбаатар хотын 19 дү¬гээр хорооллын 32 дугаар байрны ата¬мануудын нэг явсан тэрбээр СУИС-ийг жүжигчин, най¬руулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж очсон гэдэг. Тухайн үедээ “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө” зэрэг олон жүжигт дүр бүтээжээ. УДЭТ-т дөрвөн жил ажил¬лаад өрх тусгаарлаж, хошин урлагт хүч сорьсон Ш.Дорж¬сүрэн сүүлийн үед найруулагчийн ажилд илүү хорхойсож, дэлгэцийн бүтээл хийх болсон юм. Түүний энэ сонголт нүдээ олсон гэхэд болно. Бүтээлүүд нь хэд хэдэн олон улсын томоохон кино наадмуудаас шагнал авч мань хүнийг баярлуулж явсан түүхтэй.
Урлагийнхнаас авьяасаас гадна мэдрэмжтэй, мэдлэгтэй, дотортой гэх үнэлгээг сонсдог эрхэм жүжигчиндээ эрүүл энхийг ерөөе.





