Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Авьяасаараа залуу уран бүтээлчдийг “чирдэг” ахмад жүжигчин Т.Борхүү
Папарацци

Авьяасаараа залуу уран бүтээлчдийг “чирдэг” ахмад жүжигчин Т.Борхүү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/11/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэр уран бүтээлдээ хахаж, галзуурч, шатаж үхлийн муугаар үхэж үзсэн цорын ганц ээж. Эмэгтэй хүн бусдын нүдэнд сайн, муу, сайхан, муухай харагдаж болох ч амьдралынхаа эцсийн мөчид үрийнхээ төлөө чадах бүхнээ хийж, амь тавьдаг гэдгийг тэр л бидэнд ойлгуулдаг. Өдгөө 78 настай тэрбээр мэргэжилдээ чин сэтгэлээ зориулж, хэний ч зориглож, бүтээж чадаагүй дүрүүдийг “амилуулж”, олон улсын кино наадмын тэргүүн шагналуудыг хүртсэн нэгэн юм.

Түүнийг бүтээсэн дүрүүд залуу уран бүтээлчдэд чирэгдэх байтугай бараг чирээд байгааг урлагийнхан ярьдаг. Сүүлийн үед тоглож буй кинонууд нь чанартайн дээр маш хүнд хүнд натур зураг авалтаар хийгдэж буй харагдана. Дарс удах тусам чанарждаг гэдэг шиг Борхүү гуай улам тод гялалзсаар.
Тэрбээр “Хөхөө” кинонд 90 гаруй настай хэвтэрт орчихсон, бурхан болох гээд чадахгүй зовж байгаа ээжийн дүрийг бүтээдэг. Энэ дүрд тоглож байхдаа маш их зовсон тухайгаа тэрбээр нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Удаан хэвтэрт орсны улмаас нуруу, сүүж нь цоорчихсон ээжийн дүр бүтээхийн тулд найман цаг будгаар шарх, сорви хийлгэсэн. Дараа нь ядарсан царай, хацрын хонхорхойг гурван цаг хэвтэж хийлгэсэн. Тэгээд л үргэлжлүүлээд кино зураг авалтад орсон доо. Их хэмжээний будагт орсон болохоор хөдлөх л юм бол будаг нүүх, ховхорох зэргээр муухай болчих гээд намайг их чилээсэн дээ. Идэж, уухаа хүртэл хязгаарласан. Бусдын чөлөөтэй хөдөлж байгааг харж атаархаад л хэвтдэг байлаа. Би хэвтэрт орсон хүний дүрд тоглож байгаа болохоор бусдын зургийг авч байхад ч хэвтэж л байдаг байсан. Сүүлдээ жинхэнээсээ ядарсан даа. Гэвч миний ажил, мэргэжил болохоор тэсэхээс өөр аргагүй шүү дээ. Олон цаг хэвтэж кинонд тоглож байгаагүй болохоор туршлагагүйтсэн байна лээ. Би хожуу живхтэй ирдэг байж дээ гэж бодсон шүү. Тиймээс тус энэ дүр уран бүтээлийн маань сор нь” хэмээн онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.