Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэлийг мэдэхгүй хүн цөөн.

ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн хэдэн жил Улсын Драмын Эрдмийн театрт туслах найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар дэлгэцийн бүтээл хийх болсон.
Өөрөөр хэлбэл, тэрбээр цаашдын карьераа жүжигчин гэхээс илүү, найруулагчаар төсөөлж яваа тэрбээр харьяалагдсан уран бүтээл бүрдээ өөрийгөө дайчилж, шинээр нээж, түүнээсээ суралцаж явахыг л хүсэж эрэмлздэг гэнэ лээ.
О.Итгэлийн гэргийг жүжигчин Т.Энэрэл гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэд дундаасаа хоёр хүүтэй бөгөөд бусад залуусын ижлээр амьдралын алдаа оноо, бартаа саад бүхнийг өөрсдийнхөөрөө туулж яваа залуу уран бүтээлчид билээ.


