Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин жүжигчин Г.Нарансолонго нар нэг гэр бүл бөгөөд гурван хүүхдийн аав ээж болсон

Жүжигчин Тэмүүжин “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин жүжигчин Нарансолонго хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.
О.Тэмүүжин 1985 онд Г.Нарансолонго 1980 онд мэндэлсэн бөгөөд асны зөрүүтэй гэж тухайн үедээ л гайхагдаж байсан боловч одоо бол байдаг л зүйл гэж болно.
Харин тэдний хайрын түүх хаанаас эхэлснийг уншигчид тэр бүр мэддэггүй.
Тэгвэл тэд хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Х-Түц”-д байхдаа анх нэгнээ олж харжээ. Тухайн үед цагаан сарын баярын дугаар хамтлагаараа бэлдэж байсан бөгөөд “Олон охинтой аав” нэртэй зохиомжийн үеэр эхнэртээ дурлаж байсан гэнэ. Тус зохиомжид жүжигчин Г.Нарансолонго жирэмсэн бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд нөхөрт нь О.Тэмүүжин тоглож байжээ. Уг зохиомжийн үеэр О.Тэмүүжин Г.Нарансолонгод анх нүд унаж, сэтгэл алдарч байснаа нэгэн нэвтрүүлэгт орохдоо онцолсон байна.
Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагдаж байснаа дэлгэсэн байна.




