Энэ цагийн дунд үеийн авьяаслаг жүжигчдийн нэг бол жүжигчин, хөтлөгч, дуу оруулагч Н.Ялалт. Бага насаа Налайхад өнгөрүүлсэн түүнийг танихгүй мэдэхгүй монгол хүн гэж үгүй.
Урлагийнхан дундаа “Агаа” хочтой явдаг тэрбээр саяхан нэгэн киноны нээлтэд өөрийнхөө торгон мэдрэмжийг илтгэсэн өнгө, загвар бүхийгээр хувцаслаж иржээ.
Хүннү загварын хар торгон дээлэн дээр өнгө дагуу бүрх малгайг донжтой гэгч нь тавьж, хар өнгийн маск зүүсэн нь түүний характерт зохисон гэж ванлий.
Хар өнгө нь хүч чадал, хүсэл тэмүүлэл, эр зоригийг илэрхийлдэг болохыг сэтгэл судлаачид хэлдэг. Тэрбүүхэл, алдарт эрдэмтэн, гоц ухаантан Эйнштен анхаарлаа төвлөрүүлж сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байсныг түүхчид онцолдог билээ.
Тус өнгийг хэрэглэх талаар өгүүлэх нь илүүц биз. Цэвэр цэмцгэр өөртөө илтгэлтэй алхахад хамгийн сайн сонголт бол жүжигчин Н.Ялалтын сонголт байлаа.

