Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг шалгаж эхэлжээ
Папарацци

Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг шалгаж эхэлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/18/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан М.Энх-Амгаланг АТГ-т шалгуулах гомдол ирсний дагуу шалгаж эхэлжээ.

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд өнгөрсөн баасан гарагт түүнээс болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхээс тайлбар, мэдүүлэг авахаар болсон хэмээн бичсэн ч албаны эх сурвалжууд үгүйсгэсэн юм.

 

Өөрөөр хэлбэл, гомдол шалгаж байгаа ч хараахан тайлбар мэдүүлэг аваагүй гэсэн мэдээлэл өглөө.

Цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр А.Гансүхийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд газар эзэмших эрх шилжүүлж авсан асуудалд Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг буруутгаж байгаа. А.Гансүх хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газар эзэмшдэг “Нью даунтаун” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг М.Энх-Амгаланд санал болгож, улмаар төрсөн дүү М.Бат-Амгаланг нь тус аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн хэмээн зарим хэвлэлд бичсэн билээ.

“Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпорац, түүний охин компани болох “Эс си ти и си эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанийн зургийн инженер Гу Ду Хён нарын хамт Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх тэргүүтэй хүмүүсийг шалгасан байдаг. Улмаар 201201000154 дугаартай эрүүгийн хэргээс А.Гансүх нарт холбогдох үйлдлийг тусгаарлан хэрэгсэхгүй болгож, зөвхөн Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэн, цагдан хоригдсон 515 хоногийг уг ялд дүйцүүлэн тооцож, 32 сая 275 мянган төгрөгөөр торгосон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.