Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ үнийн хөөрөгдөл, өсөлттэй холбоотойгоор хэмнэлт хийхээ илэрхийлж, дарга нарыг том оврын суудлын автомашиныг нийслэлд унахыг хориглосон.
Ингэснээр шатахууны нэмнэлт хийж, түгжрэлийг бууруулж чадна хэмээн итгэсэн гэхэд болно. Гэтэл яг бодит байдал дээрээ үүнээс өөрөөр хэт хэмнэлт хийж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын тушаалаар сар бүр 18-20 сая төгрөгийг салбараасаа төрсөн гавьяа шагналтнуудад зориулж 18-20 сая төгрөгийг зарлагдаж байгаагаа Шилэн дансанд тэмдэглэжээ.
Ингэхдээ уг зарлагынхаа яг нарийн задаргаа, зарлагын баримт энтэрээ тэд оруулаагүй байх аж.
Шилэн дансанд тэмдэглэснээр энэ оны нэгдүгээр сард 18 сая 650 мянга, хоёрдугаар сард 19 сая 400, гуравдугаар сард мөн л 19 сая 400 мянган төгрөгийг тус тус зарлагадсан байна.

