Өдгөө АНУ-д өөрийн амбиц, карьераараа тун амжилттай амьдарч яваа мисс, жүжигчин Г.Шүүдэрцэцэг өөрийн унаж байсан Toyota Tundra загварын цагаан өнгийн автомашинаа зарах гэж буйгаа онцолжээ. Тэрбээр тус автомашинаа 145 сая төгрөгөөр үнэлээд буй аж.

Жүжигчин бүсгүй тус автомашинаа АНУ-д байхдаа унаж ашиглаж байсан бөгөөд монгол руу явуулсан тухайгаа онцолжээ.
Хэзээнээс ганган чамин, галзуу солиотой зүйлд дурладаг жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 30 насны босго давсан ч “Asia miss USA” тэмцээний тэргүүн байрыг хүртэж, багагүй алдар нэрт хүрээд байгаа юм.

