1991-1994 оны хооронд авсан цэнхэр, ягаан тасалбартай 250 мянга орчим иргэн бий. Одоогоор манайд эдгээр иргэний нийтдээ 8 тэрбум орчим төгрөг хуримтлагдаж буй талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлж байна.
Түүнчлэн нэгж хувьцаанд ногдож байсан үнийн дүнгээс хамаарч арван мянга хүртэлх төгрөгтэй 70 мянга орчим харилцагч аж. Зарим нь 10 сая төгрөгтэй ч хүн бий. 30-аад жилийн өмнө тараагдсан тасалбар учраас зарим иргэнийх гээгдсэн байх магадлалтай.
Тэгвэл
https://net.schcd.mn/registration/default.jsp хаягаар ороод регистрийн дугаараараа тасалбараа шалгах боломжтой аж. Мөн аль брокер диллерийн компанид данстай болон тухайн брокер диллерийн компанитай холбогдох утас, хаяг зэрэг мэдээллүүдээ авах боломжтой юм.

