Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Отгон тэнгэр их сургууль “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” эрджм шинжилгээний хурлыг 10 дахь жилдээ зохиож байна
Папарацци

Отгон тэнгэр их сургууль “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” эрджм шинжилгээний хурлыг 10 дахь жилдээ зохиож байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/22/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулж байна. Тус хурлын зорилго нь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын талаарх онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны илтгэл, шинэлэг үзэл санааг дэмжин хөгжүүлэх, багш, судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх, олон нийтэд сурталчлан таниулах, туршлага хуваалцах, хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад оршдог.

Энэ удаагийн хурлыг НҮБ-ын Хүүхдийн сан, Солонгосын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бага насны болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал түүнчлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний чанарын асуудал гэсэн 3 салбар үйл ажиллагааны хүрээнд 67 эрдэмтэн багш, судлаачдын 40 илтгэл хэлэлцэгдэж байна. Тухайлбал Анагаах ухааны эрдэмтэн багш нараас хүүхдийн ундны хэрэглээний асуудлыг үндэсний хэмжээнд судалсан судалгааны үр дүнг хэлэлцүүлж, цаашид хүүхдийн шингэний хэрэглээг нарийвчлан тооцсон судалгааг хийх шаардлагатай талаар санал дэвшүүлсэн бол боловсрол судлал, сэтгэл судлалын эрдэмтэн багш нараас 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн хүүхдэд тохиолдож болзошгүй эрсдэл, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хөндөж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ хайрлах, тэврэлтийн ач тусыг таниулах, хөгжлийг дэмжих зөвлөмжийг ч боловсруулжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлог, үе тэнгийнхний дээрэлхэлт, онлайн дарамт, сурлагын амжилт, чанар, ковид-19 үеийн хүүхдийн амьдралын хэв маягийн өөрчлөлт зэргийг ч олон талаас нь судалж, санал, оролцооны хэлбэрийг ч дэвшүүлсэн байна.

Энэхүү хурлын үйл ажиллагааг дүгнэн авч үзвэл Ковид -19 цар тахлын үед Монгол хүүхдэд тохиолдсон сэтгэлзүйн болон хөгжлийн хямрал, эрүүл мэнд, хамгааллын асуудал болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгуулах хувилбарыг санал болгосон цаг үеэ олсон, онол, практикийн ач холбогдолтой болжээ. Мөн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын онцлог хэв шинж болсон 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн хүүхэд, эцэг эх, тэнд ажиллаж байгаа багш, ажилтнуудын ажлын өвөрмөц онцлог, хөгжлийн асуудал зэргийг хөндөж, шийдэх гарц, хувилбаруудыг эрдэмтэн, профессор багш, нар судлаачид, салбарын мэргэжилтнүүд судалж гаргасан байна. Монгол Улсын ирээдүй болсон хойч үеийн хөгжил, төлөвшилд анагаах ухаан, гэр бүл, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, боловсрол судлалын чиглэлийн тэргүүлэх эрдэмтэд, тухайн салбарын багш судлаачид тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санааг дэвшүүлж, төр засгийн бодлого, эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэхэд сэтгэл гарган, гар бие оролцож байгаа нь ихээхэн давуу тал гэж үзэж байна. Монгол хүүхдийн хөгжил төлөвшлийг судалж ирээдүй хойч үеийн төлөө сэтгэл, оюунаа зориулж байгаа эрдэмтэн багш, судлаачдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.