Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Баруунхараад осолдсон автомашинд Улаан-Үдийн Консулын ажилтан зорчиж байжээ
Папарацци

Баруунхараад осолдсон автомашинд Улаан-Үдийн Консулын ажилтан зорчиж байжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/22/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотоос Улаанбаатар руу зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын автомашин энэ сарын 21-ний 05.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруухараагийн нутаг, Баянголын гүүрний орчимд осолдож, түүнд сууж явсан хүмүүс нь гэмтжээ.

Зарим цахим мэдээллийн хэрэгслээр ОБЕГ-ын удирдах албан тушаалтнууд энэ ослын үеэр гэмтсэн хэмээн мэдээлсэн юм. Тухайн зорчигчид нь өдгөө онцгой байдлын байгууллагад ажилладаг хүмүүс биш гэдгийг ОБЕГ-ынхан ч, цагдаагийн байгууллагынхан ч залруулан мэдээлсэн. ОБЕГ-ынхан “Улаан-Үдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автомашин осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсний дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08.11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09.45 цагт ГССҮТ-д хүргэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийннислэгээ үйлдлээ” хэмээсэн юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр осолд өртсөн хүмүүс нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хурандаа У.Э, Б.Г, онцгой байдлын байдлын байгууллагаас гавьяаныхаа амралтад суусан Ж.Б болон Улаан-Үд дэх Монгол Улсын Консулын газрын ажилтан гэж өөрийгөө танилцуулсан Л.Т гэх эмэгтэй аж.

 

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Оюундарьтай садан төрлийн холбоотой хүн байсан гэх мэдээлэл ч бий. Дарханы замыг шинээр барьж байгаа хэмээн хэдэн жил болж, асфальтан зам дээр шороо овоолсныг мөргөснөөс ийнхүү осолдсон аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.