Монголын ард түмний хайртай хүү гэгддэг МУГЖ С.Жавхлан өдгөө хэдийнээ “40 гарсан эр, дөрөө дарсан ат” гэдэгчлэн нас нэмжээ. 
Бага залуугаасаа дуулж хуурдан Увс нутгаас улсын чанартай дууны тэмцээн уралдаанд оролцож ирсэн түүний өсвөр насны зураг сошиалд дэлгэгдсэн байна. Хэзээнээс “ард түмний хүү” болохоо мэдэрсэн гэлтэй энэ гэрэл зурагт тэрбээр өдгөө олны танил болсон дуучин Т.Аминатай авхуулсан байх аж.
Дуучин Т.Аминагийн хувьд бага балчираасаа дуулж хуурдан, нүүр хагарсан нэгэн. Дунд сургуулийн бага ангид байхдаа тэрбээр гэрэл зургаа ирээдүйн гавьяат ахтайгаа авхуулж байсан бололтой.

