Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг үзэсгэлэнт гэргий, гурван хүүхдийн аав гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тэрбээр эхнэрийнхээ дотоод гоо сайханд өдөр бүр татагддаг гэдгээ илэрхийлдэг нэгэн. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр Бямбажавын төрсөн өдөр тохиож байна. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа онцлоод, эхнэртэйгээ 26 жилийн турш хамтын амьдрал, хайрыг бүтээж байгаагаа илэрхийлжээ.
Ж.Бямбажав бүсгүйн хувьд хар багаасаа уран нугаралтаар хичээллэж, тив дэлхийд нөхрөөсөө өмнө танигдаж байсан. Тэрбээр “Пиладис” буюу нурууны ачааллаас салах, хүний биеийн булчинг зөв байрлалаар хөгжүүлдэг “Anti gravity” хэмээх фитнесс ажиллуулдаг гэнэ лээ.