Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Буянхолдинг”-ийн “Капитал” банкнаас зээлсэн 6.7 тэрбум төгрөгийг гаргуулна
Папарацци

“Буянхолдинг”-ийн “Капитал” банкнаас зээлсэн 6.7 тэрбум төгрөгийг гаргуулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/06/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Буянхолдинг” компани одоогоос 10 жилийн өмнө “Капитал” банктай гэрээ байгуулж, жилийн долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 10 тэрбум төгрөгийн зээл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд авчээ.

Зээлийнхээ барьцаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь үл хөдлөх хөрөнгүүд, ноос, ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд тавьсан аж. Энэ хугацаанд зээлийн гэрээндээ нэг бус удаа өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх хугацаагаа ч сунгаж байсан гэнэ. “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдоод 2020 оны гуравдугаар сард “Буянхолдинг” компанийн зээлийн төлөөгүй үлдэгдэл таван тэрбум 45 сая, хүү 1.5 тэрбум, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99 сая гээд нийт 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

“Буянхолдинг”-ийнхон үндсэн зээл болох таван тэрбум гаруй төгрөг төлөхөө илэрхийлж, бусдыг нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сард хэлэлцээд “Капитал” банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Буянхолдинг” компаниас 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус компанийнхан зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон байна. Давж заалдах шатны шүүх “Буянхолдинг”-оос 6.4 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлээд байсан бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хурлаар эл хэргийг өчигдөр хэлэлцээд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Жаргалсайхан, Б.Цогтсайхан нарын эзэмшлийн “Буянхолдинг” компаниас 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулж, “Капитал” банкны эрх хүлээн авагчид олгуулахаар болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.