Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ХХҮЕГ-ын дарга нарыг 600 сая төгрөг “угаасан” байж болзошгүй хэмээн шалгаж эхэллээ
Папарацци

ХХҮЕГ-ын дарга нарыг 600 сая төгрөг “угаасан” байж болзошгүй хэмээн шалгаж эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/12/2022Шинэчилсэн:05/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг их хэмжээний мөнгө хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт шалгаж эхэлжээ.

Уг хэрэгт холбогдуулж ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр ХХҮЕГ-ын байранд очиж, компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хураан аваад зогсохгүй Л.Дашдэмбэрэлийг цагдаагийн газарт авчран мэдүүлэг, тайлбар авсан гэнэ.

 

Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийсэн байна.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг шалгаж байгаа аж.

 

Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400, нийт 600 сая төгрөг шилжүүлээд, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ.

 

Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн завшсан байж болзошгүй аж. Учир нь цар тахлын хөл хорионы үед дээрх судалгааг хийх боломжгүй байсан билээ.

Халамжийн сангийн хөрөнгийг зорилтот бүлгийн хүмүүст нь олголгүй, эрх бүхий албан тушаалтнууд нь завшдаг тохиолдол удаа дараа гарч байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Цолмонгэрэл болон мэргэжилтэн Лхагвадулам нарыг шалгаж эхэлсэн. Тэднийг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан амралт, сувиллын газрын данс руу халамжийн сангийн мөнгөнөөс шилжүүлж байсан хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, тухайн амралт, сувиллын газраар үйлчлүүлээгүй 500-гаад хүнд сувилгаа, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн хэмээн баримт бүрдүүлж, халамжийн сангийн хөрөнгөөс завшсан.

Уг мөнгөөрөө автомашин, амралтын газар, орон сууцууд худалдан авсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.