Кино урлагийн ертөнцөд гоо үзэсгэлэн, мэргэжлийн ур чадвараараа олноос онцгойрдог бүсгүй бол жүжигчин А.Ганчимэг. 
Тэрбээр одоогоос 9 жилийн өмнө залуу жүжигчин Б.Энхтүвшин гэх царайлаг залуутай “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож байхдаа романс үүсгэж байсан юм. Гэвч охиноо төрөх үеэр хосууд хоёр тийш болсон байв. Тэгвэл тэдний бяцхан охин өнөөдөр 8 нас хүрч байна.
Өдгөө жүжигчин А.Ганчимэгийн хувьд ганц охиноо өсгөхийн зэрэгцээ найруулагч Б.Тамиртай болзож эхэлсэн гэх мэдээлэл бий. Харин охины төрсөн аав залуу жүжигчин Б.Энхтүвшин БНСУ-д сургуулиа дүүргэж ирээд ха р тамхины асуудлаар “аав”-ын хаалга татсан.

