Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг “Lexus” компани “2022 Lexus LX 600” загварын автомашинаа өнгөрсөн оны аравдугаар сард /2021.10.13/ танилцуулсан. Тэгвэл тус автомашиныг монголчууд худалдан авч эхэлсэн байна.
Үүнийг манай сайтын папараци дурандаа буулгажээ.
Энэ оноос худалдаанд гарч буй тус автомашины хойд суудлын VIP тохиргоо бүхий Ultra Luxury шинэ загварыг уншигч танаа танилцуулж байна.
Энэхүү автомашин нь Land Cruiser-ийн илүү тансаг хувилбар бөгөөд мөн адил 404 морины хүчтэй 3.4 литрийн багтаамжтай V-6 хос турбо хөдөлгүүртэй юм. Хамгийн сүүлийн үеийн LX бол Toyota-ийн өвөрмөц жийп машины гадна талын загвар, дотоод засал чимэглэлтэй боловч доор нь ижил тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хувилбар гэдгээрээ онцлогтой.

LX600 нь каркас хийцээ хадгалсан хэвээр байгаа тул үндсэн ойлголтууд төдийлөн өөрчлөгдөөгүй.
Үнийн хувьд 90 мянган ам.доллараас эхэлж буй бөгөөд өнгө, хийц загвараараа ялгаатай.

