Хэвлэлийн салбараас олонд танигдсан “од”-уудын нэг бол “Танайд хоноё” нэвтрүүлгийн анхны хөтлөгч Г.Алтантүрүү.
Өдгөө 38 настай тэрбээр хүүхнүүдтэй нэлээдгүй романс үүсгэсний эцэст FM 101.7 радиод ажилладаг Оюунгэрэл гэх бүсгүйтэй дэр нэгтгэж, хоёр хүүтэй болсон. Түүний ханийн хувьд өмнөх амьдралаасаа нэг охинтой бөгөөд хөтлөгч Г.Алтантүрүү тэр охиныг төрсөн охин шигээ хайрлаж, халамжилдагаа байнга илэрхийлдэг билээ.
Тэгвэл түүний охин АНУ-д сургуулиа дүүргэж, Г.Алтантүрүүг аз жаргалтай болгож буйг цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Охин минь сургуулиа төгслөө. Ийм жаргалтай өдөр байх уу даа! 100% тэтгэлгээр суралцлаа. Мундаг шүү чи минь, үнэндээ хэлэх үг олдохгүй байна” гэжээ.


