Монголын загварын ертөнцөөс олонд танигдсан царайлаг, нуруулаг, брэндлэг, мөнгөлөг залуусын нэг бол Б.Галбадрах. Өдгөө 35 насны босго алхаж яваа тэрбээр тун удахгүй өөрийн мөрөөдлийн амины орон сууны хотхоноо Богд уулын аманд сүндэрлүүлэхээр гэрээ хэлэлцээрээ хийж, хөрөнгө оруулалтаа босгож эхэлжээ.
“Forest villa” хэмээх амины орон сууцны хотхоны зураг төсөл, ТЭЗҮ нь хэдийнээ батлагдаж, баригдах үлдээд байгаа юм байна.
Загвар өмсөгч залуу тус амины орон сууцны хотхоны төсөлд шав тавихаас нь эхлээд хэрэглэгчдэд хүлээлгэж өгөх хүртэл нь гар бие оролцож, ханцуйгаа шамлаад эхэлжээ.

