Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дүүргээс төрсөн тэрбумтан Д.Пүрэвдаваа
Папарацци

Дүүргээс төрсөн тэрбумтан Д.Пүрэвдаваа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/19/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдавааг БЗД-ийн Засаг дарга байсан гэдгээр андахгүй.

Тэрбээр Засаг даргын суудлаасаа буухдаа ажилчдаа зодсон гэх асуудлаар хэвлэлд бичүүлж, чичүүлж байсан ч тэр дуулиан тэгж ингэсхийгээд намдсан. Түүний хувьд 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан юм.

Тэгвэл энэ хугацаанд түүний хөрөнгө орлогод хэрхэн өөрчлөлт орсон бэ?


Д.Пүрэвдаваа нь 2017 он буюу Ерөнхийлөгчийн зөвлөх болсон жилээ 39 сая төгрөгийн орлого олж байсан бол дараа жил нь түүний орлого огцом өсөж 96 сая төгрөгт хүрсэн байгаа юм. Харин 2019 онд 54 сая төгрөгийн орлого олжээ. Харин Д.Пүрэвдаваагийн гэр бүлийн гишүүдийн орлого огцом өсөлттэй байна. Тодруулбал, 2017 онд 140 сая төгрөгийн жилийн орлого олж байсан бол 2018 онд 223 сая төгрөг 2019 онд 425 сая төгрөгийн орлого олж байна.
Сүүлийн хэдэн жил төрийн албанд дарга голдуу алба хашсан түүний хувьд чинээлэг нэгэн гэдгийг илтгэх баримт бол гурван орон сууц, нэг үйлчилгээний газар, гурван авто зогсоол юм. Эдгээр нь 3 тэрбум 754 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Түүний хувьд 2017 онд 76 сая төгрөгийн хоёр машинтай байсан бол өнөөдөр түүний унадаг машин 251 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 200 хонь, 23 адуу, 20 үхэртэй. Сүүлийн хоёр жил энэ тоог тогтмол байдлаар ХОМ-тээ мэдүүлсэн байна. Өсөөгүй, үржээгүй, бас хорогдоогүй.
Д.Пүрэвдаваагийн хувьд 220 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван байршилд газар эзэмших эрхтэйгээр, нэг байршилд өмчлэх эрхтэйгээр газар эзэмшдэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их газрын асуудалтай дүүрэг. Улсаас үнэгүй өгөх газраа ч эзэмшиж чадаагүй олон иргэн бий. Гэтэл Засаг дарга асан Д.Пүрэвдаваа бүр дөрвөн байршилд газартай. Жирийн иргэнд олддоггүй газрыг Засаг дарга ийнхүү тоймгүй ихээр эзэмшиж байгаа нь өнөөдрийн нийгмийн ялгаатай тал. Ялгаа гаргадаг албан тушаалтнуудын бодит төрх энэ.


Д.Пүрэвдаваагийн хөрөнгө орлого үүгээр ч зогсохгүй. Тэрбээр 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон жилээ жилийн 39 сая төгрөгийн орлого олсон ч дансандаа 89 төгрөгийг хадгалж байсан бол 2018 онд жилийн орлого нь 96 сая төгрөг хүрэхэд тэр дансандаа 307 сая төгрөгийг хуримтлуулж чадсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.


Түүний намтарыг сөхвөл, 1978 онд төрсөн. 1986-1996 он Нийслэлийн тэргүүний 1-р дунд сургуульд суралцан төгсөж, 1998-2002 он Монгол Бизнес Дээд Сургуулийг Эдийн засгаар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Баклаварын зэрэгтэй төгсөж, 2005-2007 он Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийг дүүргэжээ. Тэрээр, 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежер, 2009-2012 онд “ЦЭНАН” ХХК гүйцэтгэх захирал, өдгөө Чин-Ачлал ХХК, Сонохон цэцэрлэг БСБ-иудыг эзэмшдэг нэгэн юм.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.