УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын охидыг хүчирхийлж байсан гэх баримтууд дэлгэгдээд жил гаруйн хугацааг өнгөрүүлж байна.
Гэвч түүнд Ёс зүйн хороо байтугай нам нь ч хариуцлага тооцсонгүй. Харин олон нийтийн шүүмжлэл багагүй дагуулж байсан түүнийг цээжээрээ хамгаалсан хүн бол сэтгүүлч О.Батханд.
Тэрбээр “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэх алдартай үгсийг хэлж олны зүрхэнд мөнхөрсөн Зудуйн Дорж агсны нэг эхнэрээс нь төрсөн охин. Учир нь Зундуйн Дорж гуай амьд сэрүүн байхдаа хэд хэдэн бүсгүйтэй дэр нэгтгэж, олон хүүхдүүдтэй болж явсан гэдэг.
О.Батхандын хувьд анх ТВ9 телевизээс ажлынхаа гарааг эхлүүлж, телевизийн салбарын дээд шагнал болох “Алтаншонхор” цомын эзэн болж явсан түүхтэй. Нэгэн хэсэг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албыг хариуцаж байсан тэрбээр өдгөө улс төрийн хувьд АН-д харьяалагддаг ч, МАН-ын гишүүн Ц.Анандбазарын хүн гэдгийг салбарынх нь хэлдэг.
Өдгөө түүний энэхүү карьерт Ц.Анандбазар гишүүн багагүй хувь нэмэр оруулж явсан гэдэг шүү.


