Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүсийн цагдан хорих хугацааг сунгав
Папарацци

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүсийн цагдан хорих хугацааг сунгав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/23/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд, аж ахуйн нэгжийн удирдлага зэрэг хэд хэдэн хүний цагдан хорих хугацаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дуусжээ.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн яллагдагчийг үргэлжлүүлэн хорих саналаа прокурор хүргүүлснийг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Тухайлбал, хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу, тус банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан нарыг өмгөөлөгч нар нь батлан даалтад гаргах саналаа шүүхэд илэрхийлсэн ч дээрх шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн үргэлжлүүлэн нэг сар хорих захирамж баталжээ. Б.Чойжилжалбууг өмнө нь гэрчийг дарамталж сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа, Д.Дэлгэрсайханыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэсэн үндэслэлээр цагдан хориод байсан билээ.

Мөн өнгөрсөн баасан гарагт дээрх шүүхэд Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй, “Монгол драй милк”-ийн хамаарал бүхий хүн “Алтай групп” компанийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнийг цагдан хорих хугацааг сунгах саналыг хэлэлцэн шийдвэрлэж, таслан сэргийлэх уг арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ. Уг нь түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард “гэрчийг дарамталж, сүрдүүлсэн” нь тогтоогдоогүй гэж үзээд цагдан хорихоос татгалзаж, улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол прокурор, мөрдөх байгууллагынхан гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа хэмээн дахин санал хүргүүлснээр ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Тэднээс өмнө буюу өнгөрсөн пүрэв гарагт Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьсон хугацаа дуусаж буйтай холбоотойгоор цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгах тухай саналыг НПГ-аас энэ сарын 18-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-2-т заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай” гэх үндэслэлээр энэ сарын 21-нээс тооцон нэг сарын хугацаагаар үргэлжлүүлэн хорихоор болов.
Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 42 хүнийг яллагдагчаар татаад буй бөгөөд тэдний дотор компани, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан 18, Хөгжлийн банкны захирал, дэд захирал, ТУЗ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан мөн тооны хүн багтсан билээ. Харин улс төрд нөлөө бүхий зургаан хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар бий бол Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байсан хоёр дэд сайд багтсан гэх мэдээлэл байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.