“Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг зохион байгуулахаар болсон.
Залуу уран бүтээлчдын өөрсдийн бие даасан тус шоу тоглолтын бэлтгэлийн үеэр манай папараци дуран тольдлоо.

Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, монгол уран нугараачийн ур чадвар авьяасыг гайхуулж яваа “Монгол Aquaman” буюу Э.Лхагва-Очир, авьяаслаг, эгдүүтэй уран бүтээлч Жерри буюу Т.Бадамжав нар “Хүн аалз” ба хөөрхөн тролл бүсгүйн дүрийг бүтээж, гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бол хөгжилтэй Бээгий мөн этгээд донжтой троллын дүрийг бүтээжээ.
Харин бондгор сармагчны хааны дүрийг хэн бүтээсэн бол?түүний бодит төрхийг уншигч танаа сонирхуулж байна.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдох бөгөөд билетийг 1900-1950, ticket.mn сайтаар үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та 91936767, 94945000, 89699910 дугаараас лавлаарай. Энхрий бяцхан үрсээ дагуулаад эргэлзээгүйгээр 13 дугаар хороолол “Монгол бөхийн өргөө”-г зориорой.
Таныг болон таны бяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр ангайтал гайхшруулах ажлыг нь харин шижигнэсэн залууст даатгаарай. Троллуудтай хамтдаа циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү.



