Эх үрсийн баярт зориулсан “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдоно.
Тус шоуны гол дүр болох хөөрхөн тролл бүсгүйн дүрийг эгдүүтэй хөөрхөн гэдгээрээ алдартай жүжигчин Жерри буюу Бадамжав бүтээж буй ажээ. Тэрбээр тоглолтынхоо үеэр гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд циркчдээс дутахгүй гэдгээ харуулах гэж бэлтгэлээ эрчимтэй хийж буй аж.
Түүний бэлтгэлийн үеийн гэрэл зургуудийг уншигч танаа сонирхуулж байна.


Ташрамд дуулгахад, “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт таныг болон таны бяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр ангайтал гайхшруулах болно.







