Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хотын төвдөө нийтийн нүхэн жорлонтой Монголчууд
Папарацци

Хотын төвдөө нийтийн нүхэн жорлонтой Монголчууд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/07/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс хэдэн нүхэн жорлонтой вэ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 000 гаруй айл дор хаяж нэг жорлонтой. Дүүрээд булж орхисон жорлон зарим айлын хашаанд 5-6 бий. Үүн дээр 21 аймгийн төв, 330 сумын айлуудыг нэмбэл хэд болохыг таашгүй. Энэ тоог мэдэх албан тушаалтан ч манай төрд байхгүй.

Тэрбүүхэл, хотын төвдөө нийтийн нүхэн жорлонтой их хот Улаанбаатараас өөр хаана ч үгүй биз ээ.

Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2018 оны зургадугаар сарын 1-нээс тусгай хамгаалалттай газруудад нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Гэтэл уг тушаал өдгөө хэрэгждэггүй бололтой. Дээрх тушаалын дагуу тухайн үедээ багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, тусгай хамгаалалттай газрууд дахь стандарт (Нүхэн жорлон, угаадасны нүхний MNS 5924:2015)-ын шаардлага хангахгүй жорлонгуудыг буулгаж байдаг.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хотын ногоон бүс, ой, усан сан бүхий газарт нүхэн жорлон ашиглахыг хориглосон билээ.

Үүний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Зуслангийн товчоо, Байгаль хамгаалах тасаг зэрэг байгууллага хамтран Яргайтын нийтийн эзэмшлийн талбай дахь жорлонгуудыг дарж эхэлж байсан түүхтэй.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 80 гаруй хувь нь бохирдсон гэсэн дүн гарчээ. Үүнээс гадна нийслэлийн Байгаль орчны газрынхан өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судлаад 92 хувь нь нянгийн бохирдолтойг тогтоосон байна. Ийм байдалд хүргэсэн гол буруутан нь нүхэн жорлон. Жорлонгууд зөвхөн хөрсийг буртаглаад зогсохгүй, гүний усанд ч халдах болсныг мэргэжилтнүүд сануулсан билээ. Гэвч өдгөө экс дарга, сайд нарын тушаал огт хэрэгждэггүй бололтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.