Гишүүн, сайд, дарга нарын хүүхдүүд “ногоон гэрлээр” өндөр албан тушаалд залардаг ийм тохиолдлууд өмнө нь нэг биш удаа гарч, тэндээс “Төрийн алба ба төрлийн алба”, “Улс төр дахь ураг төрлийн хэлхээ”, “Улс төрийн ургийн мод”, “Удам дамжсан улстөрчид” гэх егөөдсөн атлаа гоё ганган хэллэгүүд бий болжээ.
Хэдий “том хүний” хүүхэд ч гэлээ өөрийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээр өндөр албан тушаалд очсон нэгэн байхад төрсөн өдрийн бэлгэндээ даргын суудал авдаг нэгэн ч бас бий л гэлцдэг.
Уяачын хүүхэд уяач, бөхийн хүүхэд бөх болохыг хориглож болдоггүй шиг улстөрч аавтай хүүхдийг битгий улс төрд ор гэж цагдах боломж байхгүй. Тиймдээ ч манайд гишүүний гишүүн хүү, сайдын сайд хүү, даргын дарга охин бишгүй л олон болж байна.
Тэдний нэг бол Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо.
Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны долдугаар сард Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон. Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ дэд сайд болмогц “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй” хэмээн “мэлзэж”, эл үйлдлээрээ нилээдгүй шүүмжлүүлж байсан.
Энэ удаад Сайдын хүүхэд сайд болдогыг баталж яваа БХБЯ-ны дэд сайд Э.Золбоог папараци дурандаа онцолж байна.
Э.Золбоо нь 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн.
Тус сургуульд Төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд 16 мянган ам.долларын өрөө төлөөгүй гэх “хар түүхтэй”.
Тэрбээр 2007-2008 онд МХЕГ-т мэргэжилтэн, 2008-2012 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2018 оноос Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан нэгэн.
Дэд сайд Э.Золбоо ковидын эхэн үе буюу 2019 оны гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор монголд ирэхдээ хүлээлгийн оочер дайрсан шүүмжлэлд өртөж байсан.

