Монголын дууны яруу найрагчдын нэгэн томоохон төлөөлөл бол МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Даваасүрэнгийн Ган-Очир юм. Түүнийг урлагийнхан дууны яруу найргийн “ханхүү” гэдэг гэнэ.
МУГЖ Т.Ариунаагийн “Хуучраагүй жинс”, Камертон хамтлагийн “Явах цаг боллоо”, “Хайрын хот”, Никитон хамтлагийн “Цамцаа тайл”, Номин талст хамтлагийн “Зүүдэнд ирэх жаргал”, “Би гэртээ”, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Захиа”, “Миний хоёр эрдэнэ” гээд түүний уран бүтээлийг тоочоод байвал барагдахгүй.
Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч гэгддэг Данзангийн Нямсүрэнгийн шавь тэрээр Дорнод аймгийнх ба хүүхэд байх үеэс нь авъяас нь тодорчээ.
Хувийн чөлөөт хэвлэлүүдийн нэг “Толь” сонины анхны сурвалжлагчаар нь ажиллаж сэтгүүлчийн гараагаа эхэлсэн тэрээр өдгөө “Гал” хэмээх сонинг эрхлэн гаргаж байна.
Сэтгүүлч мэргэжилдээ үнэнч байж дууны шүлгээр 20 гаруй жил үзэгч олонг, рок попынхоныг дэмжин хөгжүүлж яваа тэрээр манай дуранд.