Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Тамхиа унтраалгүй шидэж, автомашин шатаасны улмаас 31 сая төгрөгийн төлбөрт унажээ
Папарацци

Тамхиа унтраалгүй шидэж, автомашин шатаасны улмаас 31 сая төгрөгийн төлбөрт унажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/30/2023Шинэчилсэн:05/30/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн  автомашин шатсан байна. Иргэн А гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31 сая төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Б “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Б-гийн гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй” гэж маргасан.

Хэргийн баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ иргэн Г-ийн нэр дээр бүртгэлтэй боловч нэхэмжлэгч А-ийн өмчлөл, эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч А өөрийн автомашин шатсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.

Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан.

Мөн галын дуудлагатай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор ….бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан …гэх байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, харин Б-гийн болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаар дурджээ.

Хэргийн газрын болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээс гал түймэр гарсан шалтгаан нь хариуцагч Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан нь Б-гийн үйлдэлтэй холбоотой, улмаар хогийн цэгийн хажуугийн автомашины зогсоолд байрлуулсан нэхэмжлэгчийн автомашин шатсан байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад авто машинд учирсан хохирлын хэмжээг 49 сая төгрөгөөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч 41 сая төгрөг гэж тогтоожээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг бодитой бус гэжээ.

Иргэний хуульд бусдын … эд хөрөнгөд … болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б-гийн татсан тамхины ишээ унтраалгүй хогийн цэг руу хаясан болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч А-гийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг Б хариуцах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэж чадаагүй, бага зардлаар хохирлыг барагдуулах боломжтой болохыг нотлоогүй ба нэхэмжлэгч шатсан машиныг 10 сая төгрөгөөр бусдад зарсан байх тул шинжээчийн тогтоосон 41 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан 31 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.