Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»М.БАДАРЧ: ДОПИНГ ХЭРЭГЛЭН ТҮРҮҮЛСНЭЭС БАРИЛДААГҮЙ НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ М.БАДАРЧ: ДОПИНГ ХЭРЭГЛЭН ТҮРҮҮЛСНЭЭС БАРИЛДААГҮЙ НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ
Мэдээ

М.БАДАРЧ: ДОПИНГ ХЭРЭГЛЭН ТҮРҮҮЛСНЭЭС БАРИЛДААГҮЙ НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ М.БАДАРЧ: ДОПИНГ ХЭРЭГЛЭН ТҮРҮҮЛСНЭЭС БАРИЛДААГҮЙ НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/08/2023Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

М.Бадарч арслан допингтой холбоотой маш ноцтой мэдээлэл дэлгэлээ.
Тэрбээр:
-Допингийн шинжилгээнүүд 07-р сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд 07-р сарын 12-ноос хойш 4 хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна.

Гэтэл 08-р сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг ОУ-ын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Энэ үйлдлийг гардан хийсэн нь Шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна.

2023 оны 8-р сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.
Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна.

Миний хувьд олон нийтэд баталгаатай бус мэдээллүүд сураг таамаг шиг тарж эхэлснээс хойш анх удаа үүгээр хандаж байгаа болно.

Хамгийн эхэнд 8-р сарын эхээр БНСУ-аас 31 бөхийн хариу ирсэн, М.Бадарчийн хариу л ирээгүй гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээ, сошл хуудсуудаар цацагдаж эхэлсэн. Удалгүй М.Бадарчийн хариу ирсэн, допинг хэрэглэсэн байна гэж мөн нэр бүхий сэтгүүлч олон нийтэд бичсэн. Үүний дараа Хууль зүйн яамны ТНБД болон Допингийн төвийн албан тушаалтнууд 1 бөхөөс бодис илэрсэн, гэхдээ процесс явагдаж байгаа, түүний нэрийг нь нууцална, хэнд ч мэдээлэл өгөхгүй гэсэн.

9-р сарын 4-нд “М.Бадарч Б сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн” гэсэн мэдээллийг эрх бүхий газар биш, сэтгүүлчид мөн л минут секундийн алдагдалгүй олж мэдээд цацсан.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас батлан гаргасан дүрэм ёсоор допингийн зөрчилтэй холбоотой мэдээллийг допингийн эсрэг байгууллага юун түрүүнд тухайн тамирчинд мэдэгдэх ёстой байдаг юм байна. Тамирчинд мэдэгдэхээс гадна бусдад задруулахгүй, нууцлалыг хадгалах ч үүрэг хүлээсэн байна. Энэ нь тухайн шинжилгээтэй холбоотой эргэлзээ болон дахин нягтлуулах, шинжилгээний процесстой холбоотой алдаа зөрчил байгаа эсэхийг тодруулах, холбогдох гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа хийгддэг учир энэ бүх зүйл дуусгавар болтол нууцлал хадгалах, тамирчны эрхийг хамгаалах зорилго бүхий зүйл ажээ.

Гэвч Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь уу, Хууль зүйн яам нь уу, ямар ч байсан Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн дүрмийг зөрчиж албан бус байдлаар олон нийтэд цацаж, цацуулсаар өнөөдрийг хүрээд байгаа. Сэтгүүлч бол би мэдээлэл олж чаддаг, сайн ажиллаж байгаа гэж бичсэн байсан. Сэтгүүлчийг буруутгахгүй ч энэ 2 байгууллагын аль нэг нь, хэн нэг том дарга нь зориуд дүрэм журам зөрчөөд байгаа нь тодорхой харагдаж байгаа. Хэн гэдэг дарга вэ гэдгийг ч та бүхэн надтай адил таамаглаж л байгаа байх. Яагаад дүрэм журмынхаа дагуу ажиллахгүй, заавал иймэрхүү байдлаар сэтгүүлчдийг ашиглаж байгаа вэ, ямар ашиг сонирхол, зорилго байгаа вэ гэдгийг л харин мэдэх юм алга.

Шинжилгээний процесс, түүний хариуны талаар буюу миний сорьц БНСУ руу бусад сорьцтой хамт явсан эсэх, хамт явсан бол яагаад хариу нь тусдаа ирсэн болон эдгээрийг хариуцаж байгаа байгууллагатай холбоотой өөрт байгаа эргэлзээ, олон жил хуримтлагдсан хардлагуудтай холбоотой зарим асуудлаар хуулийн байгууллагад хандан олон нийтэд нээлттэй шалгуулахаар ажиллаж байгаа ба төдий л их хугацаа орохгүй биз ээ.

Дашрамд, миний бие 2 хоногийн өмнө осолд орсон нь үнэн боловч биеийн байдал сайн, хөнгөн гэмтлүүд л авсан. Хүнд гэмтсэн мэтээр худлаа мэдээлэл цацуулж байна гэж хардсан байсан, ер тийм зүйл байхгүй, тийм шаардлага огт байхгүй ээ.

Цаашдаа хэн ч бай допингтой холбоотойгоор шударга бусаар бүү хохироосой, хэн нэгнийг хохироолгүй шударга шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын Арслан М.Бадарч

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.