АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох “Дээд чуулган” өнөөдөр /2023.09.25/ “Корпорейт конвеншн”-д 10.00 цагт эхэллээ.Сонгуульд нэр дэвшигч Б.Жаргалан нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин.
Өнөөдөр нэр дэвшиж байгаа гол шалтгаан нь улс төрд үе залгамжлахыг хичээж байгаа бололтой. Тэрээр өнөөдрийн хуралд олны саналыг “хайрцаглаж” ирсэн гэх.
Сонгуульд нэр дэвшигчид 500 саяыг тушаасан. Гэвч мөнгөгүй хүмүүс нэр дэвшиж чадахаа больсон юм. Тиймээс Ардчилсан намын эмэгтэйчүүдийн хурлыг өнгө мөнгөний хурал гэж хэлж болох юм.