Урлагийн гэр бүлийн үргэлжлэл гэх тодотголтой реппер бол Б.Доржнанжид буюу Diod юм. Түүний төрсөн эгч жүжигчин Б.Янжиндулам. Нагац ах нь МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, үеэл дүү нь жүжигчин. Өвөө нь Говь-Алтай аймагт гэрэлтүүлэгч, тайзны зураач хийдэг байсан гэнэ. Эмээ нь түүнийг “нэрээ бүтэн дуудуул” гэдэг байсан. Доржнанжид гэдэг нэрийг бүтэн дуудахад хэцүү, чаддаггүй учир нэрийнхээ эхлэл, төгсгөлийг оруулаад нэрлэсэн гэнэ. Тэрээр “For you” романтик, инээдмийн УСК-нд дүр бүтээж, дууг нь дуулсан байдаг.

Мөн түүнээс гадна “24/7”, “She”, “Намайг мэдэр”, “You”, “Notebook”, “Давуу”, “Love”, “Me n U” зэрэг уран бүтээлийг туурвисан бөгөөд тун удахгүй цомгоо гаргах сурагтай.
Б.Мөнхжаргал



