Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Цемент шохой”-н захирал Л.Наранбаатарт хахууль өгөхийг завдсан хүнийг шалгаж дуусав 
Гэмт хэрэг

“Цемент шохой”-н захирал Л.Наранбаатарт хахууль өгөхийг завдсан хүнийг шалгаж дуусав 

Эрхэм админBy Эрхэм админ10/06/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон дахь гэр болон албан өрөөнд нь өнгөрсөн хавар АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийсэн билээ.

Энэ нь түүнд хахууль өгч, өөртөө давуу байдал олгох гэж санаархсан нэгэнтэй холбоотой аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тухайн хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. “Цемент шохой” ХК ЭКГ-5А экскаваторын сэлбэг авах сонгон шалгаруулалт зарлахаар болсон байж.

Үүнээс нь өмнө нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Сайнбаяр холбогдон Л.Наранбаатартай уулзаж, уг экскаваторын сэлбэг, хэрэгслийг сонгон шалгаруулалтгүйгээр аваач гэж санал болгосон гэнэ. Улмаар 13 нэр төрлийн 238.2 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, хэрэгслийн жагсаалт, зургийг нь илгээжээ. Санал болгосон сэлбэг хэрэгслүүдийг худалдаж авбал үнийн дүнгийн 10 хувийг нь өгөхөөр Д.Сайнбаяр Л.Наранбаатарт санал болгосон юм байна.

Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дуусгаад Д.Сайнбаярыг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхөөр амлаж, санал болгосон” хэмээн яллагдагчаар тооцон НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.