Фантастик продакшны чадварлаг залуу жүжигчин Ц.Номин 2018 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.

Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан бөгөөд “One night”, “Манан зүсэгч”, “Төлөөс”, “For you“ зэрэг кинонд гол болох туслах дүрийг бүтээжээ.

Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай тэрээр ганц бие ээж гэдгээ олноос нууцалдаг. Залуу бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг ч одоог хэр нь гэр бүлийнхээ зургийг байршуулдаггүй.
Тэгвэл тэрээр аав ээж эгч бас охины хамт амьдардаг аж. Түүний хайраар өсгөсөн нандин охин нь одоо 6 настай гэнэ шүү. Ээжтэйгээ тун чиг адилхан охины зургаас.

