“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, Х.Бат-Ялалтын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилуулж байгаа ажээ. Энэ удаад тэрбээр танхайн хэргийн улмаас эрэн сурвалжилагдаж байгаа юм байна.
Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар 2022 оны 04-р сард “Парламент” телевизийн “Аргумент” нэвтрүүлгийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэгт оролцож байх үеэрээ маргалдаж, эфирт гар зөрүүлсэн. Тус маргааны дараа эфирийг түр зогсоож, Х.Бат-Ялалтыг гаргаснаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.

Тэгвэл эфирт зодолдсон уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байсан. Харин энэ хэргийн мөрдөн байцаалтын ажил одоо болтол дуусаагүй бөгөөд хэрэг удааширсан шалтгаан нь Х.Бат-Ялалттай холбоотой гэнэ. Тодруулбал, Х.Бат-Ялалт хаашаа ч юм алга болсон тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс түүнийг эрэн сурвалжилуулж байгаа аж.

