Жилийн жилд утаа гамшгийн хэмжээнд хүрч, ханиад томуу хүнд тусаж байгааг олон нийт харж байна. Зуух, түлш зэргийг сольсон ч асуудлаа шийдэж чадахгүй, угаартаж үхэх нь үхэж, эрүүл мэндээрээ олон нийт хохирсоор байна.
Тэгвэл шооч Монголчууд энэ удаад Улаанбаатарын утааг Чойжоо биш салхи л арилгана гэх утга бүхий зураг цахимд байрлуулсан байна.

Төрийн сайд байгаад ч утааг арилгаж чадахгүй байгааг та бид харлаа. Түүний түлшний туршилтын “туулай” боллоо.
Нээрээ л Улаанбаатар утааг Чойжоо болон түүний нөхдүүд арилгахгүй салхи л аргахаар байгааг та бид хангалттай харлаа үзлээ.

