Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»“Монгол Улс евроазийн соёлын солилцооны төв болох нь” үзэсгэлэнг 2025 онд Швейцарын Ритбергийн музейтэй хамтран зохион байгуулна
Нийгэм

“Монгол Улс евроазийн соёлын солилцооны төв болох нь” үзэсгэлэнг 2025 онд Швейцарын Ритбергийн музейтэй хамтран зохион байгуулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/14/2024Шинэчилсэн:06/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын яамнаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын музейн хөгжилд анхаарах, гадаад улсын музейтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Швейцарын Холбооны Улсын Ритбергийн музейтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Ритбергийн музейн төлөөллүүд өнгөрсөн оны 8-р сард Монгол Улсад айлчилж Үндэсний түүхийн музей, Чингис хаан Үндэсний музей болон Хархорум музейд зочилсон бөгөөд 2025 онд Швейцар Улсад “Монгол Улс евроазийн соёлын солилцооны төв болох нь” үзэсгэлэнг гаргахаар болсон.

Музейн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын сайд Ч.Номин Ритбергийн музейд зочлон тус музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй уулзаж 2025 онд үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод хоёр орны музейн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд музейн хөтөч, тайлбарлагчдыг чадавхжуулах, монгол үндэсний хувцас загварын талаарх үзэсгэлэнг хамтарч гаргах асуудал болоод талууд цаашид урт хугацаанд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Соёлын бүтээлч сар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.