Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Жигүүрээ хугалуулсан хараацай мэт…
Папарацци

Жигүүрээ хугалуулсан хараацай мэт…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/27/20241 сэтгэгдэл4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жигүүрээ хугалуулсан хараацай мэт…
АЖ Ш.Чимэдцэеэ эгч “Хүмүүний нэгэн урсгал” дуугаа сэтгэлээсээ, өр зүрхнээсээ дуулж, 2023, 24 он дамнан Монгол эх орноо тойрсон тоглолтоо ч энэ дуугаараа нэрлэсэн юм.
Гэтэл тэр өр зүрхнийх нь дуу нь киноны дуу болчихож гээд бөөн шуугиан дэгдэв.
Өнөөдөр өглөө ээжийгээ эмнэлэгт хэвтүүлчихээд ажил дээрээ сууж байснаа, нээрээ тэр дууны хэл ам нь юу болж байгаа юм бол гээд Чимээ эгч рүү залгатал, ” Ямар сайхан байхав. Эгч нь сэтгэл хямраад, даралт ихсээд эмнэлэгт хэвтэж байна. Чи эгчийгээ эргэж ирээч” гэж байна.
Ингээд эмнэлэгт нь очиж бид хоёр хэсэг ярилцав.
-Шүлгийг нь миний үеэл зохиож, би нэрийг нь өөрөө өгч энэ дуу надад л зориулагдан бүтсэн юм. Бүр 2021 онд дуу маань бэлэн болсон ч би жил гаруй ноцолдож байж студид бичүүлсэн. Шүүдэрээ, чи намайг гадарлана даа. Эгч нь ямарваа дууг өчигдөр нь хальтхан сураад маргааш нь дуулчихдаг дуучин биш ээ.
Мөнгөнцэцэг буруугүй, тэр киноны продюсер гэлүү Цоггэрэл л намайг аллаа. Над руу нэг залгаад “Хүмүүний нэгэн урсгал” дууны хөгжмийг кинондоо ашиглах гэсэн юм гэснээс биш киноны дуу болгож, өөр хүнээр дуулуулах гэж байна гэж огтоос хэлээгүй …гээд хоолой нь зангирах юм.
Ар халхын алдарт уртын дуучин, агуу их Норовбанзадын гарын шавь, миний бага байхын л алдар цуутай явсан алаг нүдэн Ш.Чимэдцэеэ шүү дээ. Намайг 11-тэйд наяад оны эхээр Сүхбаатарын уран сайханч, Бүх ард түмэнд миний урлагийн үзлэгийн алтан медальт уртын дуучин Чимэдцэеэ гэж, Дарьганга эхнэрийн шүрэн толгойн чимэг, сүрлэг ганган хувцастай алаг нүдтэй гоё эгч ихэд алдаршиж, тэр хувцастай зураг нь хуанли болж айл бүрийн хананд тормолзож байдаг сан.
АЖ Ш.Чимэдцэеэ гэж ер нь хэн сэн билээ?
Зүгээр нэг дуучин биш л дээ.
Наяад онд Япон тэргүүтэн хөрөнгөтөн орнуудад тоглолт хийж, хязгаар хярхаггүй их талын энгээр цууриатах Монголын уртын дууны шуранхайгаар орчлонгийн сонорыг дэлдэж явсан авъяастан.
Үзэмчин ардын дуу, үзэмчин уртын дуугаар эрдмийн ажил бичин мастер хамгаалж, Дарьганга ардын ба уртын дуугаар доктор хамгаалсан судлаач Ш.Чимэдцэеэ, тархинд нь ардын дууны бүрэн судалгаа, Дарьгангын аман аялгууны бүтэн архив яваа, ардын дууны судлалын 10 гаруй ном бичсэн эрдэмт хүмүүн учир түүнийг би ихэд хайрладаг юм.
-Эгч ээ, амгалан тайван бай. Аятай явдал биш ч, амь биш, заяа биш. Биеэ бодоорой гээд хууч хөөрч тайвшруулж байгаад гарч ирлээ.
Хүн чанартай байх. Хүн хүнээ хайрлах Монгол жудаг гэж нэг юм хаачив?
Чимээ эгч өөрөө удамтай хүний үр, жудагтай монгол л доо. Хүнд юмаа алдсан ч, мөнгө олддог юмаа л гэнэ. Тус болсон хүнээ хэзээ ч мартдаггүй өвгөдийн жудагтай. Эгч нь хүнээс юм гуйх дургүй хүн гэж ярина. 20 гаруй CD-гээ ивээн тэтгэгчгүйгээр өөрийнхөө мөнгөөр хийлгэчихсэн л чадалтай хүн.
-Эгчид нь нухаж нухаж бэлэн болсон сайхан бүтээлүүд байнаа. Би зарим дууг гучин жил ч бодож, эргэцүүлж, өөрийн болгох гэж хөлсөө дуслуулж байж дуулдаг хүн. Цоодол ахын надад өгсөн нэг дуу байна. Чи сонс доо гээд аялав.
Шүлэг нь гайхамшигтай:
Жалгын чинээ атираат духны тань үрчлээ
Жаргааж ер чадаагүй надаас болсон юм биш үү, ээж ээ
Мянган үрчлээтэй духыг тань тэнийтэл баярлуулах сан ээж ээ…
-Дөнгөтийн Цоодол ахаас л ийм шүлэг төрнө. Урласан байгаа биз дээ, Шүүдэрээ?
Эмнэлгээс гараад эгч нь энэ дуугаа бичүүлнэ гэсээр үлдэв.
Ээжийнхээ ачийг хариулах сан гэсэндээ үүр цүүрээр босон цэцгийн шүүдэр цуглуулж явсан залуухан Чимэдцэеэ.
-Чи ажлаа л сайн хийж явбал тэр чинь ач хариулж байгаа нь шүү дээ гэсэн үг ээжээсээ сонсоод, “Тэнгэр ээж минь өршөө” гэж дууны шүлэг бичсэн нь эхийн ачийг мөнхөлсөн энэ цагийн дуулал болсон тэр Чимэдцэеэ шүү дээ.
Гурван жилийн хөдөлмөр шингэж, гуниг баяр ээлжилсэн өдрүүдийнх нь гэрч болсон нэгэн том бүтээлээ гэнэгүй явж байгаад алдана гэдэг жигүүрээ хугалуулсан хараацай мэт шархалсан нь тэр. Шархалсандаа лагшин чилээрхэж, шаралхсандаа дараагийн бүтээлээрээ хөглөгдөх нь аргагүй л ясны дуучин хүний мөн чанар даа.
Эгчийн хэвтэж буй өрөөний хаалгыг хаагаад хувийн жижгэвтэр эмнэлгээс гарч явахад сэтгэлд нэг л гуниг төрж, голоос нэг л гашуун бүхэл юм гогдоод байх тул утсаараа “Тэнгэр ээж минь өршөө” дууг нь сонсон явсаар цээж уужран гэртээ орж ирлээ.
Таны шинэ дууг тэсэн ядан хүлээнэ, та бол яндашгүй авьяастан, шавхагдашгүй оюун тархитай Ар халхын алдарт дуучин Шарын Чимэдцэеэ шүү дээ.

Шүүдэрцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

1 сэтгэгдэл

  1. Өнөрөө on 08/28/2024 09:37

    Үнэхээр тийм шүү. Монголд оюуны хулгай мод болсон. Үүнийг чинь л мордохын хазгай гээд бгаа юм шүү дээ, энэ буруу хандлагаа ухамсарлаж,
    соёл болгон хэвшүүлэх ёстой. Шүүдэрээ зохиолч л үүнийг ингэж яруу тодоор бичиж чадна…

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.