Бортогон малгай өмсөж, дугуй хүрээтэй хар туяатай нүдний шилээр гаргаран донжтой стильтэй түүндээ үнэнчээр яваа эрхэмийг Боролдойн Мягмар хэмээнэ. Тэр бол Монголын театрын урлагийн сод нэгэн үзэгдэл мөн билээ.
Хэзээд стильдээ үнэнч тэрээр “Урлаг бол авьяас. Авьяас муутай бол зарлагч л болно. Тэгэхээр өөрийгөө эхлээд ол. Олохдоо янз бүрийн зүйл туршиж үз. Дотоод ертөнц, мэдрэмжээ чагнаж үз. Хүн битгий дууриа, бусдаас өөр бай гэж хэлмээр байна даа.” гэж нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.


